Хос Хадмал
Нэвтрэх

Шалгалтын бэлтгэл · EPS-TOPIK

Шалгалт хүртэлх төлөвлөгөө

Дараагийн EPS-TOPIK-ийн огноо хараахан зарлагдаагүй — улс, ээлж бүрт өөр тул зохион байгуулагч байгууллага эсвэл eps.go.kr-ээс шалга. Өөрийн төлөвлөсөн өдрөө доор оруулбал шат түүгээр тоологдоно; огноогүй үед «Суурь» шатаар яв.

Нэвтэрч өөрийн шалгалтын өдрийг тэмдэглэвэл төлөвлөгөө тэр өдрөөр тоолно.

EPS-TOPIK (CBT): 읽기 20 + 듣기 20, нийт 50 минут. Ажлын байр, аюулгүй ажиллагаа, өдөр тутмын амьдралын үг их гардаг. Алдсан асуулт бүр 오답노트-д очиж, зайтай давтагдана.

Бүтэн сорил →Үг →Дүрэм →Курс →Дасгал →Төрлөөр →Алдааны дэвтэр →

  1. 1-р шат · 43 ба түүнээс дээш хоног үлдсэн

    Суурь

    Өдөр бүр

    • Үг 15–20 (EPS-ийн «Үг» таб)
    • Курсын EPS хичээлээс нэгийг
    • Төрлөөр дасгалын нэг багц — 읽기, 듣기 ээлжлэн
    • 오답노트-ийн өнөөдрийн давталт

    Долоо хоногт

    • 1 бүтэн сорил — 50 минутаар, нэг дор
    • Сорилын маргааш нь алдааг 오답노트-оос
  2. 2-р шат · 42–15 хоног үлдсэн

    Шалгалтын хэв

    Өдөр бүр

    • Үгийн давталт
    • Сул асуултын төрлийнхөө багц («Төрлөөр» таб)
    • 오답노트-ийн өнөөдрийн давталт

    Долоо хоногт

    • 2 бүтэн сорил бодит хугацаагаар
    • Зураг, тэмдэг, багаж — ажлын байрны үгийг дахин гүйлгэ
  3. 3-р шат · 14–4 хоног үлдсэн

    Бүтэн сорил

    Өдөр бүр

    • Завсрын өдөр: зөвхөн 오답노트 + хамгийн их алддаг төрөл
    • Шинэ материал БҮҮ эхлүүл
    • 오답노트-ийн өнөөдрийн давталт

    Долоо хоногт

    • 3–4 хоног тутам бүтэн сорил (нийт 3)
    • Компьютер дээр: асуултаа эхлээд уншаад, дараа нь сонс
  4. 4-р шат · 3–0 хоног үлдсэн

    Амралт

    Өдөр бүр

    • 오답노트-ийн үлдэгдэл, үгээ гүйлгэж хар
    • Шалгалтын өмнөх өдөр сорил БҮҮ хий — эрт унт
    • 오답노트-ийн өнөөдрийн давталт

    Шалгалтын өмнө

    • Бүртгэлийн баталгаа, паспорт, шалгалтын байр, эхлэх цагийг зохион байгуулагчаас шалга

Бусад

Тусламж

Ашиглахад гарсан асуудал ба орчуулгын чанар

Өргөтгөл ашиглах

Хэрхэн эхлэх вэ?▸
  1. Chrome Web Store-оос өргөтгөлийг суулгана
  2. Toolbar дээрх дүрсийг дараад энэ сайтын бүртгэлээрээ нэвтэрнэ (Netflix-ийн бүртгэл БИШ)
  3. Netflix дээр анги нээнэ
  4. Netflix-ийн өөрийнх нь хадмалыг дэмжигдсэн хэл дээр асаана (жишээ нь English, 한국어, 日本語)
  5. Монгол мөр эх хадмалын доор автоматаар нэмэгдэнэ

Ажиллаж эхэлсний дараа — хэрхэн ашиглах вэ (зурган заавар)

Хятад/япон/солонгос үгийн дуудлага (пиньинь) харуулах уу?▸

Тийм. Popup дээр «Үгэн дээрх дуудлага (пиньинь / ромажи / RR)» гэсэн тохиргоог асаана.

  • Дуудлага нь хадмалын үг бүрийн дээр жижиг бичгээр нэмэгдэнэ
  • Хятад → пиньинь · Япон → ромажи · Солонгос → RR
  • Хэмжээ, өнгө, дээр/доор байрлалыг тусад нь тохируулна
  • Эх хадмал нь хятад/япон/солонгос байх ёстой — англи хадмалд дуудлага гарахгүй

Өдрийн хязгаараас зарцуулагдахгүй: дуудлагыг нийтийн толиос уншдаг тул нэмэлт төлбөргүй.

Утсан дээр ажиллах уу?▸

Өргөтгөл нь зөвхөн компьютер дээр — Chrome-ийн өргөтгөл гар утасны хөтөч дээр ажиллах боломжгүй (Android, iPhone хоёулаа). Netflix-ийг хос хадмалтай үзэхэд компьютер хэрэгтэй.

Харин энэ сайт нь утсан дээр бүрэн ажиллана: хадгалсан үгээ давтах, дүрмийн гарын авлага, хичээлүүд, чансаа. Хөтөчийн цэснээс «Home screen дээр нэмэх» гэвэл апп шиг нээгдэнэ.

Ямар хөтөч дээр ажиллах вэ?▸

Chrome, Brave, Edge (Chromium суурьтай)

Firefox, Safari — дэмжигдэхгүй

Хадмал яагаад гарч ирэхгүй байна?▸
  • Netflix-ийн хадмал асаалттай эсэхийг шалга — дэмжигдсэн хэл (жишээ нь English) дээр байх ёстой
  • Extension-д нэвтэрсэн эсэхээ шалга
  • Үнэгүй багцтай бол өдрийн хязгаар дүүрсэн эсэхийг шалга
  • Хуудсаа refresh хий
Хадмалын тохиргоо өөрчилж болох уу?▸

Тийм — бүгд popup дээр, «Үзэх» таб дотор:

  • Үсгийн хэмжээ · Хадмалын өнгө · Үсгийн хэлбэр
  • Хаана харагдах — эх хадмалын дээр эсвэл доор
  • Эх хэл ба Орчуулах хэл
  • Үгэн дээрх дуудлага (пиньинь/ромажи/RR) — түүний хэмжээ, өнгө, дээр/доор байрлал
  • Интерфейсийн хэл — монгол эсвэл англи

⚠ «Дэвшилтэт тохиргоо (орчуулагчид)» гэсэн хэсэг нь батлагдсан орчуулагчдад л нээгддэг — сонсголын горим, товчлуурын удирдлага зэрэг тэнд байдаг.

Орчуулгын чанар

AI яагаад алдаа гаргадаг вэ?▸

Контекст бүрэн ойлгохгүй тохиолдол байдаг.

Алдаа байвал "Алдаа мэдээлэх" товчоор илгээнэ үү.

Орчуулга хэр хурдан сайжирдаг вэ?▸

Орчуулагчид болон чанарын систем засварыг тогтмол оруулдаг — мэдээлэгдсэн алдаа хянагдаж зассаны дараа тухайн анги дээр шинэчлэгдсэн байдаг.