Зурган заавар

Өргөтгөлийг хэрхэн ашиглах вэ

Суулгасны дараа юу хийхийг зургаар харуулав. Netflix, YouTube, HBO Max дээр адилхан ажиллана.

01. Эхлэхийн өмнө

Өргөтгөл нь тоглуулагчийн хадмалыг уншиж орчуулна. Тиймээс асаасан хадмалын хэл чухал.

1 · Хадмалаа асаа

Netflix, YouTube, HBO Max дээр хадмалаа сурч буй хэл дээрээ асаа. Монгол мөр нь тэр хадмалаас гардаг. Хадмалгүй бол орчуулга гарахгүй.

Subtitles / CC한국어 ✓

2 · «Киноны хэл»-ээ сонго

Өргөтгөлийн товчлуур дээр дараад «Киноны хэл»-ээ гараар сонго. Солонгос, япон, хятад сурч байвал «Автомат» дээр бүү орхи. Хэлээ өөрөө сонговол орчуулга, үг таних нь илүү зөв болно.

Киноны хэл한국어▾

Суулгаагүй бол эхлээд суулгах заавар руу ор (таван алхам, 2 минут).

02. Дэлгэц дээр юу харагдах вэ

Анги эхлэхэд хадмал хоёр мөр болно. Үгийн доорх зураас нь тэр үгийг мэдэх эсэхийг чинь заана.

Netflix · YouTube · HBO Max

I made you a promise, remember?

Би чамд амласан шүү дээ, санаж байна уу?⚑

NDS: энэ ангид хадгалсан 7 үг гарна — promise, remember, keep
  • 1Эх хадмал — платформын өөрийн хадмал. Өргөтгөл үүнийг өөрчлөхгүй.
  • 2Монгол мөр — өргөтгөлийн орчуулга. Өнгө, хэмжээ, фонт, байрлалыг (дээр/доор) тохиргооноос солино.
  • 3Үгийн доорх зураасны утга: цэгтэй = шинэ үг · цэнхэр = Дэвтэрт хадгалсан үг · зураасгүй = «мэднэ» гэж тэмдэглэсэн үг.
  • 4⚑ Алдааны туг — мөрийн орчуулга буруу бол дарж мэдэгд.
  • Санамж: ангийн эхэнд дээр «энэ ангид хадгалсан N үг гарна» гэж гарна. Таны хадгалсан үгс энэ ангид дахин гарна гэсэн үг.

03. Үг дээр дарж утга харах

Үгэн дээр хулганаа аваачвал товч орчуулга гарна. Дарвал видео зогсож, дуудлага сонсогдож, дэлгэрэнгүй карт нээгдэнэ.

I made you a promise, remember?

Би чамд амласан шүү дээ, санаж байна уу?

promiseнэр үг
амлалт
бусад: амлах · тангараг · ирээдүйтэй
☆ Дэвтэрт нэмэхМэднэ?⚠ Үг буруу⚠ Мөр буруу
  • 1Үг, үгийн аймаг, дуудлага. Дармагц дуудлага сонсогдоно. 🔊 дээр дарж дахин сонс.
  • 2Өгүүлбэрт орсон утга. Толийн ерөнхий утга биш. Яг энэ мөрөнд ямар утгатайг харуулна.
  • 3Бусад утга — үгийн өөр утгууд.
  • 4Дөрвөн товч:☆ Дэвтэрт нэмэх — үг, өгүүлбэр, тэр агшны зураг хамт Дэвтэр-т хадгалагдана. Дахин дарвал хасагдана («★ Дэвтэрт бий» болно).Мэднэ? — үгийг «мэднэ» гэж тэмдэглэнэ. Цаашид хадмал дээр «шинэ» гэж гарахгүй.⚠ Үг буруу — зөвхөн үгийн утга буруу бол дар. Хянагч нар шалгана.⚠ Мөр буруу — үг зөв ч бүтэн өгүүлбэрийн орчуулга буруу бол дар. Эх мөр, одоогийн орчуулга хоёулаа хянагч нарт очно.

04. Товчлуураар мөр давтах

Тоглуулагч дээр ажиллана. Хайлтын талбарт бичиж байхад ажиллахгүй.

Q

Мөр бүрийн дараа автоматаар зогсохыг асаана/унтраана. Мөр бүрийг ойлгоод цааш явахад тустай.

A

Өмнөх мөрийг дахин тоглуулна.

S

Энэ мөрийг эхнээс нь дахин сонсоно. (Платформын «Skip intro» товчинд нөлөөлөхгүй.)

D

Дараагийн мөр рүү шилжинэ.

R

Бүтэн өгүүлбэрийг орчуулгатай нь Дэвтэрт хадгална. Өгүүлбэрийн бүтэц сурахад тустай.

−=

Хурдыг 0.5× хүртэл удаашруулна, 1.5× хүртэл хурдасгана.

⇧ ⌥ H — хулганаа орчуулгын мөрийн хажууд аваачаад дар. Тэр мөрийн «буруу орчуулга» маягт нээгдэнэ (⚑ дээр дарахтай адил).

05. Хадмалаа тохируулах

Баруун дээд буланд өргөтгөлийн дүрс дээр дар. «Үзэх» цэс нээгдэнэ. Өөрчлөлт бүр ангид шууд харагдана.

Монгол хадмалҮзэх
Системийн хэлМонгол▾
Киноны хэлEnglish▾
Орчуулах хэлМонгол▾
Үсгийн хэмжээ
Хадмалын өнгө
Үсгийн фонтNetflix-ийн жирийн▾
БайршилЭх хадмалын доор▾
Pro болохГарах
  • 1Системийн хэл — өргөтгөлийн цэс, товч, бичвэрийн хэл. Монгол эсвэл англи.
  • 2Киноны хэл ба Орчуулах хэл. Киноны хэл нь асаасан хадмалтай ижил байх ёстой (солонгос хадмалтай бол한국어 сонго).
  • 3Үсгийн хэмжээ — 25%-аас 200% хүртэл. Дэлгэцдээ тааруулж томруул, жижигрүүл.
  • 4Хадмалын өнгө ба фонт — анхдагч өнгө нь шар. Цагаан эх хадмалаас ялгаатай өнгө нүдэнд амар.
  • 5Байршил — монгол мөрийг эх хадмалын дээр эсвэл доор гаргана.

06. Хятад · япон · солонгос — үгэн дээрх дуудлага

Киноны хэл чинь хятад, япон эсвэл солонгос бол цэсэнд «Үгэн дээрх дуудлага» хэсэг нэмэгдэнэ.

Киноны хэл: 中文

我wǒ答应dāying过guò你nǐ

Би чамд амласан шүү дээ

  • ·Хятад → пиньинь · Япон → ромажи · Солонгос → RR
  • ·Хэмжээ, өнгө, байрлалыг (үгийн дээр/доор) тусад нь тохируулна.
  • ·Платформын хадмал тэр хэл дээр байх ёстой. Англи хадмалд дуудлага гарахгүй.
  • ·Энэ дуудлага өдрийн хязгаараас хасагдахгүй. Нийтийн толь бичгээс уншина.

07. Орчуулга буруу бол

Орчуулгыг AI хийдэг тул заримдаа алддаг. Таны мэдэгдлийг хянагч шалгана. Дараа нь бүх хэрэглэгчид засагдана.

⚑

Мөрийн төгсгөлд

Монгол мөр бүрийн ард туг бий. Түүн дээр дарвал алдаа мэдэгдэх маягт нээгдэнэ.

⇧⌥H

Товчлуураар

Заримдаа платформ тугийн даралтыг залгидаг. Тэгвэл хулганаа мөрийн хажууд аваачаад энэ гурвыг дар.

⚠

Үгийн утга буруу бол

Үгийн карт дээрх «Буруу» товчийг дар. Тэр үгийн толийн утгыг дахин шалгуулна.

08. Үнэгүй ба Pro багц

Үнэгүй хувилбар

  • · Өдөрт 1 анги
  • · Тэр өдөртөө нэг ангиа хэдэн ч удаа үзнэ — эрх хасагдахгүй
  • · Дэвтэрт 50 үг хүртэл
  • · Үг дарж утга харах нь хязгааргүй
  • · Хязгаар өдөр бүр 08:00-д (Улаанбаатарын цагаар) шинэчлэгдэнэ

Pro хувилбар

  • · Хязгааргүй анги
  • · Хязгааргүй үг
  • · Дэвтрээ CSV / Anki болгон татах
Pro үзэх →

09. Хадмал гарахгүй бол

Дараах зүйлсийг дарааллаар нь шалгаарай.

  1. 1

    Платформын хадмал — Netflix, YouTube, HBO Max дээр хадмал асаалттай юу? Дэмжигдсэн хэл дээр байх ёстой (жишээ нь English).

  2. 2

    Өргөтгөлийн бүртгэл — өргөтгөлийн дүрс дээр дарж имэйлээрээ нэвтэрсэн эсэхээ шалга.

  3. 3

    Өдрийн хязгаар — үнэгүй багцын өдрийн 1 анги дууссан уу?

  4. 4

    Хуудсыг шинэчлэх — F5 дарж видео хуудсаа шинэчил. Анги дундуур суулгасан бол заавал нэг удаа шинэчил.

  5. 5

    Дэмжигдэх хөтөч — зөвхөн Chrome, Brave, Edge дээр ажиллана. Firefox, Safari, гар утсанд ажиллахгүй.

Хэвээр байвал support@hoshadmal.com руу бичээрэй. Ямар анги, ямар хэл байсныг бичвэл хурдан шийднэ.

Суулгаад анхны ангиа нээ

Тусламж

Ашиглахад гарсан асуудал ба орчуулгын чанар

Өргөтгөл ашиглах

Хэрхэн эхлэх вэ?▸
  1. Chrome Web Store-оос өргөтгөлийг суулгана
  2. Toolbar дээрх дүрсийг дараад энэ сайтын бүртгэлээрээ нэвтэрнэ (Netflix-ийн бүртгэл БИШ)
  3. Netflix дээр анги нээнэ
  4. Netflix-ийн өөрийнх нь хадмалыг дэмжигдсэн хэл дээр асаана (жишээ нь English, 한국어, 日本語)
  5. Монгол мөр эх хадмалын доор автоматаар нэмэгдэнэ

Ажиллаж эхэлсний дараа — хэрхэн ашиглах вэ (зурган заавар)

Хятад/япон/солонгос үгийн дуудлага (пиньинь) харуулах уу?▸

Тийм. Popup дээр «Үгэн дээрх дуудлага (пиньинь / ромажи / RR)» гэсэн тохиргоог асаана.

  • Дуудлага нь хадмалын үг бүрийн дээр жижиг бичгээр нэмэгдэнэ
  • Хятад → пиньинь · Япон → ромажи · Солонгос → RR
  • Хэмжээ, өнгө, дээр/доор байрлалыг тусад нь тохируулна
  • Эх хадмал нь хятад/япон/солонгос байх ёстой — англи хадмалд дуудлага гарахгүй

Өдрийн хязгаараас зарцуулагдахгүй: дуудлагыг нийтийн толиос уншдаг тул нэмэлт төлбөргүй.

Утсан дээр ажиллах уу?▸

Өргөтгөл нь зөвхөн компьютер дээр — Chrome-ийн өргөтгөл гар утасны хөтөч дээр ажиллах боломжгүй (Android, iPhone хоёулаа). Netflix-ийг хос хадмалтай үзэхэд компьютер хэрэгтэй.

Харин энэ сайт нь утсан дээр бүрэн ажиллана: хадгалсан үгээ давтах, дүрмийн гарын авлага, хичээлүүд, чансаа. Хөтөчийн цэснээс «Home screen дээр нэмэх» гэвэл апп шиг нээгдэнэ.

Ямар хөтөч дээр ажиллах вэ?▸

Chrome, Brave, Edge (Chromium суурьтай)

Firefox, Safari — дэмжигдэхгүй

Хадмал яагаад гарч ирэхгүй байна?▸
  • Netflix-ийн хадмал асаалттай эсэхийг шалга — дэмжигдсэн хэл (жишээ нь English) дээр байх ёстой
  • Extension-д нэвтэрсэн эсэхээ шалга
  • Үнэгүй багцтай бол өдрийн хязгаар дүүрсэн эсэхийг шалга
  • Хуудсаа refresh хий
Хадмалын тохиргоо өөрчилж болох уу?▸

Тийм — бүгд popup дээр, «Үзэх» таб дотор:

  • Үсгийн хэмжээ · Хадмалын өнгө · Үсгийн хэлбэр
  • Хаана харагдах — эх хадмалын дээр эсвэл доор
  • Эх хэл ба Орчуулах хэл
  • Үгэн дээрх дуудлага (пиньинь/ромажи/RR) — түүний хэмжээ, өнгө, дээр/доор байрлал
  • Интерфейсийн хэл — монгол эсвэл англи

⚠ «Дэвшилтэт тохиргоо (орчуулагчид)» гэсэн хэсэг нь батлагдсан орчуулагчдад л нээгддэг — сонсголын горим, товчлуурын удирдлага зэрэг тэнд байдаг.

Орчуулгын чанар

AI яагаад алдаа гаргадаг вэ?▸

Контекст бүрэн ойлгохгүй тохиолдол байдаг.

Алдаа байвал "Алдаа мэдээлэх" товчоор илгээнэ үү.

Орчуулга хэр хурдан сайжирдаг вэ?▸

Орчуулагчид болон чанарын систем засварыг тогтмол оруулдаг — мэдээлэгдсэн алдаа хянагдаж зассаны дараа тухайн анги дээр шинэчлэгдсэн байдаг.