Суулгах заавар
Таван алхам, ердөө 2 минут
Эдгээрийг хийж дуустал Netflix, HBO Max эсвэл YouTube дээр монгол хадмал гарч ирэхгүй шүү.
Chrome-д нэмэх →Chrome, Edge, Brave дээр ажиллана.
Chrome-д нэмэх
Дээрх товч дээр дарахад Chrome Web Store нээгдэнэ. Тэндээс «Add to Chrome» дээр дараад гарч ирэх цонхонд «Өргөтгөл нэмэх» гэж зөвшөөрөөрэй.
Өргөтгөлөө баруун дээд буланд байрлуулах
Хөтчийнхөө баруун дээд буланд байх эвлүүлдэг тоглоом шиг дүрс (пазл) дээр дараад жагсаалтаас «Хос Хадмал»-ыг олоод хажуу талынх нь хадах дүрс (pin) дээр дарж ил гаргаж тогтоогоорой.
Хэрэв үүнийг хийхгүй бол өргөтгөл нуугдаад дараа нь нэвтрэхэд төвөгтэй байх болно.
Бүртгэлээрээ нэвтрэх
Дөнгөж сая байрлуулсан «Хос Хадмал»-ын дүрс дээрээ дарж ороод имэйл, нууц үгээ оруулаад нэвтэрнэ үү. Хэрэв бүртгэлгүй бол яг тэр цонхноос шууд «Бүртгүүлэх» дээр дарж бүртгүүлээрэй.
⚠️ Санамж: Netflix-ийнхээ нууц үгээ энд бүү оруулаарай. Энэ бол манай сайтын тусдаа бүртгэл юм.
Кино, бичлэгээ асаах
Netflix, HBO Max эсвэл YouTube дээр дуртай кино, бичлэгээ тоглуулаарай. Үндсэн хадмалын доор монгол орчуулга нь автоматаар гарч ирэх болно.
Хадмал нь олон хэлний сонголттой бол сурч буй хэлээ сонгоорой — монгол орчуулга нь ТЭР хадмалаас гардаг. Ганц хэлний сонголттой бол тэр нь таны сурч буй хэл мөн эсэхийг шалгаарай.
Эх хэлээ өргөтгөл дээрээ сонгох
Өргөтгөлийн дүрс дээрээ дараад «Эх хэл» хэсгээс сурч буй хэлээ сонгоорой. Ингэснээр зөвхөн тэр хэлний хадмалаас орчуулга хийгдэнэ.
«Автомат» нь хадмалын шошгыг дагадаг ба шошгогүй трекийг англи гэж үздэг — солонгос, япон, хятад сурч байгаа бол хэлээ гараар сонгосон нь дээр.