Хамтын ажиллагаа

Сургууль, сургалтын төв, клуб, зуучлах байгууллагад

Танай сурагч, гишүүд кино үзэнгээ хэл сурна. Тэд 10% хямдрал авна, та төлбөр бүрээс 15% авна.

Хүсэлт илгээхдээ бүртгэлээрээ нэвтэрнэ. Бүртгэлгүй бол нэг минутад үүсгэнэ.

Бүтээгдэхүүн

Хос Хадмал гэж юу вэ?

  • Хос хадмалтай кино, цуврал, видеоГадаад хэлний болон монгол хадмалыг зэрэг харж үзнэ. Мэдэхгүй үг дээрээ дарахад утга нь гарч, үгийн санд хадгалагдана.
  • Түвшин бүрийн курсДүрмийн тайлбартай хичээлүүд. Хадгалсан үгээ мартахаас өмнө давтлага сануулна.
  • AI багшЧөлөөтэй ярилцана, ярианы болон бичгийн алдааг засна, сурагчийн түвшинд тохируулж тайлбарлана.
  • Шалгалтын бэлтгэлIELTS, HSK, TOPIK, JLPT — дасгал болон бүтэн жишиг шалгалт.
  • Түвшин тогтоох сорил2–3 минутад CEFR түвшнээ мэднэ. Хэдэн долоо хоногийн дараа дахин өгч ахицаа хэмжинэ. Сорил өгөх

Хэлүүд: англи, хятад, солонгос, япон, герман

Хэнтэй

Хэн түнш болох вэ?

Сургууль, их сургуулийн багш, ажилтан

Сурагч, гишүүд юу авах вэ

Pro-д 10% хямдрал. Хичээлийн дараа кино үзэж, үзсэнээ давтана.

Та юу авах вэ

Төлбөр бүрээс 15%. Багш нар 1 сар Pro үнэгүй авна (багшийн үнэмлэх эсвэл ажлын газрын тодорхойлолтоор баталгаажуулна).

Бидний хүсэлт

Сурагчдадаа танилцуулах, группийн чат болон самбарт зар тавих, нээлттэй хичээл, арга хэмжээ хамтдаа зохион байгуулах.
Хэлний сургалтын төвийн багш, ажилтан

Сурагч, гишүүд юу авах вэ

Гэрийн даалгаварт кино үзэх, AI-тай ярих дасгал. 10% хямдрал.

Та юу авах вэ

Төлбөр бүрээс 15%. Багш нар 1 сар Pro үнэгүй авна (багшийн үнэмлэх эсвэл ажлын газрын тодорхойлолтоор баталгаажуулна).

Бидний хүсэлт

Шинэ ангидаа танилцуулах, кодоо тараах. Элсэн орсон гишүүддээ 1 сарын Pro бэлэглэж болно (доорх «Анги ба бэлгийн багц»).
Кино, хэл, номын клубын гишүүн, модератор, админ

Сурагч, гишүүд юу авах вэ

Уулзалт дээр түвшин тогтоох сорил өгнө. 10% хямдрал.

Та юу авах вэ

Төлбөр бүрээс 15%. Клубын модератор, админ 1 сар Pro үнэгүй авна (админ гэдгээ харуулсан дэлгэцийн зураг, гишүүдтэй зураг эсвэл арга хэмжээний холбоосоор баталгаажуулна).

Бидний хүсэлт

Гишүүддээ танилцуулах, хамтарсан арга хэмжээ хийх.
Солонгос, Японд ажил, сургуульд зуучлах байгууллагын ажилтан

Сурагч, гишүүд юу авах вэ

TOPIK, JLPT-ийн бэлтгэл. Ахицыг сорилоор хэмжинэ. 10% хямдрал.

Та юу авах вэ

Төлбөр бүрээс 15%. Ажилтан 1 сар Pro үнэгүй авна (ажлын үнэмлэх эсвэл ажлын газрын тодорхойлолтоор баталгаажуулна).

Бидний хүсэлт

Бүртгүүлэхээр ирсэн хүмүүст танилцуулах. Гэрээ байгуулсан гишүүддээ 1 сарын Pro бэлэглэж болно (доорх «Анги ба бэлгийн багц»).

Нөхцөл

Хэрхэн мөнгө олох вэ?

  • 10% хямдралТанай кодоор Pro авсан хүн 10% хямд төлнө.
  • Таны хувь — 15%Хүн бүрийн анхны төлбөрөөс, хямдралын дараа бодитоор төлсөн дүнгийн 15%-ийг авна.
  • Сард 2 удаа олгоноСар бүрийн 15, 30-нд банкны данс руу шилжүүлнэ. Доод хэмжээ 10,000₮ — түүнээс бага бол дараагийн олголт дээр нэмэгдэнэ.
  • Түншийн самбарТанай кодоор хэдэн хүн төлсөн, та хэдэн төгрөг олсныг шууд харна.
  • 6 сарын гэрээАль ч тал 30 хоногийн өмнө мэдэгдээд цуцалж болно. Урьдчилгаа төлбөр байхгүй — зөвхөн бодит борлуулалтаас олно.

Жишээ: жилийн Pro

Жилийн Pro 150,000₮. Танай кодоор 10% хямдарч 135,000₮ болно. Та түүний 15% буюу 20,250₮ авна.

Эдгээр нь бидний анхны санал — танай нөхцөлд өөр хувь тохирох бол ярилцаж тохиролцоно.

Шинэ

Анги ба бэлгийн багц

Хэдэн хүн байсан ч нэг хүн сард 10,000₮.

Ангиар авах

Сургууль, сургалтын төв ангиа бүхэлд нь авна. Хүн бүрд сард 10,000₮. Түнш 15%-ийг авна.

20 сурагч × 1 сар = 200,000₮ → түнш 30,000₮

Гишүүддээ бэлэглэх

Сургалтын төв, зуучлах байгууллага элсэн орсон эсвэл гэрээ байгуулсан гишүүддээ бэлэглэнэ. Хүн бүрд 1 сар 10,000₮. 15% олгохгүй — хямдрал аль хэдийн үнэд орсон.

30 гишүүн = 300,000₮

Хэрхэн ажилладаг вэ?

  1. Хэдэн хүн, хэдэн сар гэдгээ support@hoshadmal.com руу бичнэ.
  2. Бид нэхэмжлэх илгээнэ.
  3. Төлбөр орсны дараа хүн бүрд нэг код өгнө.
  4. Хүн бүр кодоо hoshadmal.com/redeem хуудсанд оруулна.
  5. Тэр өдрөөс 30 хоногийн Pro эхэлнэ. Аль хэдийн Pro-той бол хугацаан дээр нь нэмэгдэнэ.

Ашиглаагүй код 90 хоногийн дараа хүчингүй болно. Нэг хүн нэг багцаас ганц л код ашиглана.

Хамтдаа

Хамтарсан арга хэмжээ

Түвшин тогтоох өдөр

Бүгд сорил өгнө. 4–8 долоо хоногийн дараа дахин өгч ахицаа харна.

Киноны клуб

Нэг анги хамтдаа үзээд, гарсан үгсээ давтана.

Шалгалтын өмнөх жишиг шалгалт

IELTS, HSK, TOPIK, JLPT-ийн жишиг шалгалт өгч, оноогоо бүлгээрээ харьцуулна.

Гадаадад явах бэлтгэл

Явах хүн бүрийн түвшинг бэлтгэлийн эхэнд, төгсгөлд нь хэмжинэ.

Эхлэх

Хэрхэн эхлэх вэ?

  1. 1

    Хүсэлтээ илгээнэ.

  2. 2

    Бид тантай холбогдоно.

  3. 3

    Танай код, линк, тараах зургийг бэлдэнэ.

  4. 4

    Үр дүнгээ түншийн самбараас харна.

Хамтран ажиллая

Хүсэлтээ илгээгээрэй, эсвэл асуух зүйлээ бидэн рүү бичээрэй.