Суулгах заавар
Таван алхам, ердөө 2 минут
Эдгээрийг хийж дуустал Netflix, HBO Max эсвэл YouTube дээр монгол хадмал гарч ирэхгүй шүү.
- Chrome, Edge, Brave дээр ажиллана
Алхам
Chrome-д нэмэх
- Дээрх «Chrome-д нэмэх» товчийг дараарай.
- Шинэ цонх нээгдэнэ. «Add to Chrome» товчийг дараарай.
- Жижиг цонх гарч ирнэ. «Өргөтгөл нэмэх» дээр дараарай.
Дүрсээ харагдахаар хадах
- Баруун дээд буланд эвлүүлдэг тоглоом шиг дүрс (пазл) байна. Түүн дээр дараарай.
- Жагсаалтаас «Хос Хадмал»-ыг олоорой.
- Хажууд нь байгаа хадах дүрс (pin) дээр дараарай.
Ингэхгүй бол дүрс нуугдчихна. Дараа нь олоход хэцүү.
Нэвтрэх
- Сая хадсан «Хос Хадмал»-ын дүрс дээр дараарай.
- Имэйл, нууц үгээ бичээд нэвтрээрэй.
- Бүртгэлгүй бол «Бүртгүүлэх» дээр дараарай.
Netflix-ийнхээ нууц үгээ энд бүү оруулаарай. Энэ бол манай сайтын тусдаа бүртгэл.
Кино асаах
- Netflix, HBO Max эсвэл YouTube-ээ нээгээрэй.
- Кино, бичлэгээ тоглуулаарай.
- Хадмалын доор монгол орчуулга өөрөө гарч ирнэ.
Хадмал олон хэлтэй бол сурч буй хэлээ сонгоорой. Жишээ нь солонгос сурч байвал солонгос хадмал. Монгол орчуулга тэр хадмалаас гарна.
Сурч буй хэлээ сонгох
- Өргөтгөлийн дүрс дээр дараарай.
- «Киноны хэл» хэсгийг олоорой.
- Сурч буй хэлээ сонгоорой.
«Автомат» сонголт заримдаа англи хэл гэж андуурдаг. Солонгос, япон, хятад сурч байвал хэлээ өөрөө сонгоорой.





